대통령기록관 홈페이지로 이동합니다

Төрийн алсын хараа

Previous page

Энх тайвнаар нэгдэхийн үндэс суурийг тавих нь

Korea-Germany Summit, September 6, 2013 2013 оны 10 сарын 7-ны өдөр – Солонгос Мексикийн дээд хэмжээний уулзалт

Умард Солонгосын өөрчлөлт болоод энх тайвнаар нэгдэхийн тулд баттай аюулгүй байдал ба зарчимд суурилан Өмнөд Умардын харилцааг дахин зохицуулав.

Пак Гын Хэгийн засгийн газар баттай аюулгүй байдал дээр үндэслэж Умард Солонгосын заналхийлэлд хатуу хариу үзүүлэх бөгөөд Умард Солонгос итгэлцэл бий болгох замруу гарч ирэхэд нь туслаж Солонгосын хойгийн энх тайвнаар нэгдэхийг хэрэгжүүлэх гэсэн “Солонгосын хойгийн итгэлцлийн процесс”-ыг тууштайгаар явуулж ирлээ. Үүний дагуу бид зарчмаа баримталж Өмнөд Умард хоорондын яриа хэлэлцээр болон хамтын ажиллагааны хэв жаягийг шинэчилж бодит хамтын ажиллаагааны арга замыг бий болгохын тулд идэвхийлэн чармайж ирэв.

Зарчим, итгэлцэлд суурилсан Умард Солонгосын талаарх тууштай байр суурь нь сүүлийн үеийн Умард Солонгосын явуулсан улс цөмийн туршилт, алсын зайн тусгалтат пуужин харвасны хариуд үзүүлж хэрэгжүүлсэн Кэсоны аж үйлдвэрийн паркыг бүрэн зогсоох, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр зэрэг хатуу хариу арга хэмжээний үндэс болсон бөгөөд дотооддоо ч ихээхэн дэмжлэг авч байгаа юм. Засгийн газар цаашид олон улсын нийгэмлэгтэй хамтран Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулахын төлөө бүхий л талаар хичээж ажиллах болно.

Korea-Germany Summit, September 6, 2013 2015 оны 12 сарын 17-ны өдөр, Т-Х сургалтын нисдэг тэргийг нийтэд үзүүлэх ёслол дээр хэлсэн үг

TOP