대통령기록관 홈페이지로 이동합니다

Солонгосын тухай

Солонгос нь өнгөрсөн 50 жилийн туршид гайхам хөгжлийн хамтаар уламжлалт соёлоо хадгалахын зэрэгцээ орчин үежүүлэхэд идэвхтэй хандаж ирсэн орон билээ.

БНСУ нь Азийн зүүн үзүүр хэсэгт оршдог жижиг улс юм. Газар нутгийн хэмжээгээр харвал дэлхийд 109-т орох боловч эдийн засаг, соёл, урлагийн төв юм. Бүгд Найрамдах Солонгос Улс нь 20-р зууны эхэнд Японы колоничлолд орсны дараа Солонгосын дайн(1950-1953)-ыг туулан гарсан. Гэсэн хэдий ч асар богино хугацаанд эдийн засгийн гайхалтай өсөлтөд хүрч, “Хан мөрний гайхамшиг” хэмээгддэг билээ.

Өнөөдөр Солонгос улс дэлхийн тавцанн дээр баттай байр сууриа олсон аж үйлдвэржсэн орон юм. Хагас дамжуулагч, автомашин, усан онгоц, хар төмөрлөг, боловсруулах үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбар нь дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр түвшинд хүрсэн. Солонгос улс нь 1988 онд Сөүлийн олимп, 2002 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Солонгос/Японд зохион байгуулсан. Сүүлийн үед Солонгосын олон ангит кино болон хөгжим нь Азийн орнууд болон бусад улс орнуудад “Солонгосын давалгаа” хэмээн нэрлэгдэж ихээхэн анхаарал татаж байна. Солонгос нь Их 20-н шинэ даргалагч болсон бөгөөд 2010 онд Азийн орнуудаас анх удаагаа Их 20-н уулзалтыг зохион байгуулсан болно.

Ерөнхий мэдээлэл


Бүгд Найрамдах Солонгос улс
(Өмнөд Солонгос)


Сөүл (10.2 сая)(2012 он)


Тэгыгги



Мүгүнхва (Шэроны сарнай)


Вон (1 доллар =1,127 вон)(2012)



Солонгос хэл (бичиг үсэг : Хангыл)

Хүмүүс


50,950,000 (Өмнөд Солонгос)(2012 он)
* Богино хугацаагаар оршин суугчийг оролцуулаад
(гадаадын иргэн): 140 сая
* Хот тус бүрээр хүн ам: Сөүл (10.2 сая), Пүсан (3.5 сая),
Инчонь (2.8 сая), Тэгү (2.5 сая), Тэжон ( 2.5 сая),
Кванжү (1.5 сая), Үлсань (1.1 сая)


38.9 нас (2012 он)


25,500,000 (2012)


0.45%(2012)


Эрэгтэй: 77.7 жил Эмэгтэй: 84.5 жил (2011)


2005 он хүн амын судалгааны үеэр нийт хүн амын тал нь оролцсон. Тэдгээрээс 10,726,463 нь буддын шашинтай, 8,616,438 нь христийн шашинтай, 5,146,147 нь католикийн шашинтай гэж голлох шашнууд оршиж байна.

Засгийн газар


Шууд сонгуулиар нэг удаа 5 жилийн сонгуульт хугацаатайгаар сонгогддог ерөнхийлөгч Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал (нэг танхимтай Үндэсний Ассамблей), шүүх засаглал


Пак Гын Хэ (2013 оноос хойш)


19 наснаас дээш


Ерөнхийлөгчийн : 5 жил тутамд
Үндэсний ассамблейн: 4 жил тутамд
Орон нутгийн удирдлагын: 4 жил тутамд

Эдийн засаг


1,129 тэрбум ам доллар (2012)
22,208 ам доллар (2012)
ДНБ өсөлтийн хувь :2.0% (2012)
Гадаад валютын нөөц : 317 тэрбум ам доллар (2012)


548 тэрбум ам доллар (2012)


520 тэрбум ам доллар (2012)


Хагас дамжуулагч, автомашин, усан онгоц, ахуйн цахилгаан бараа,
үүрэн харилцаа холбоо, тоног төхөөрөмж, хар төмөрлөг,
химийн бүтээгдхүүн

Төрийн далбаа - Тэгыгги

The National Flag - Taegeukg Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн далбаа Тэгыгги нь голдоо байрлах дугуй дүрс буюу Тэгыг болон дөрвөн булан дахь гуэ буюу дүрс нь тэнгэр, газар, ус, галаас бүрдэнэ.

Цагаан өнгийн суурь нь гэрэл гэгээ, цэвэр ариун байдлыг бэлэгдэж, энх тайвныг эрхэмлэн хайрлаж ирсэн Солонгос улсын онцлогийг харуулдаг. Голын Тэгыг хээ нь арга билгийн зохицлыг бэлэгдэнэ. Энэ нь ертөнцийн бүхий л зүйлс арга билгийн харилцан үйлчлэлээр өсөн бүрэлдэж, хөгжин дэвждэг байгалийн жамыг ирэлхийлдэг.

Тэгыг хээг тойрон байрласан дөрвөн дүрс нь арга, билэг харилцан өөрчлөгдөж хөгжиж буй илэрхийлэх бөгөөд гон, гун, гам, ри гэж дуудна.

Энэхүү дөрвөн дүрс нь голын тэгыг хээний хамтаар найрал зохицол, эв нэгдлийг илэрхийлнэ.


Төрийн дуулал - Эгүкга

The National Anthem - Aegukga Эгүкга гэдэг нь “Улсаа орноо хайрлах дуу” гэсэн утгатай Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн дуулал юм.

Төрийн дуулал нь Чусоны сүүл үеийн гэгээрлийн үе МЭ 1392-1910 туршид өөр дуу, үгтэйгээр дуулагдаж байжээ. 1896 онд байгуулагдсан тусгаар тогтнолын сонинд төрийн дууллын үг янз бүрийн хувилбартайгаар гарсан байна. Тухайн үед хэрхэн яаж дуулагдаж байсан нь өнөөг хүртэл тодорхой батлагдаагүй байна. Сурвалжид бичснээр бол барууны маягийн цэргийн ансамбль Их Солонгосын хаант улсын үед 1902 онд улсын чухал арга хэмжээн дээр тоглож байсан нь харагдаж байна.

Хилийн чанадад амьдарч байсан хөгжмийн зохиолч болох Ан Игтэ нь төрийн дууллаа өөр улсын дууны аянд оруулан дуулагдах болсонд гүнээ харамсаж байв. 1935 онд түүнийг шинэ ая зохиож байх явцад Солонгосын төрийн дууллал 1945 онд чөлөөлөгдөх хүртэл өөр улсын дуу болох Auld Lang Syne гэх дуунд оруулан дуулагдаж байжээ.

1948 онд БНСУ байгуулагдснаас хойш бүхий л төрийн байгууллагууд шинэ аятай төрийн дууллыг дуулах болсон байна. Үүнээс хойш орон даяар түгэж олон сурах бичгүүдэд хэвлэгдсэн бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн дуулал хэмээгдэн баттай сууриа олж хилийн гадаадын орнуудад танигдах болжээ.

TOP