대통령기록관 홈페이지로 이동합니다

Мэндчилгээ

Previous page

Иргэдтэйгээ хамтдаа ургашлах шинэ засгийн газрын төрийн бодлогын зорилго нь итгэл найдварын шинэ эрин үеийг нээхэд оршино.

Greetings Иргэдтэйгээ хамтдаа ургашлах шинэ засгийн газрын төрийн бодлогын зорилго нь итгэл найдварын шинэ эрин үеийг нээхэд оршино.

Иргэн нэг бүрийн хүсэл биелж, хүн бүр өөрийнхөө амьдралын эзэн нь болсон улс орныг бүтээх болно.

Ийм улсыг бүтээхийг тулд Пак Гын Хэгийн засгийн газар эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнээ жаргаах, соёл уламжлалаа баяжуулах гэсэн гурван үнэт зүйлийг иргэдийн хамт хэрэгжүүлэх болно.

Нэгдүгээрт, эдийн засгаа дахин сэргээж ард түмний амьдралыг элбэг хангалуун болгоно.

Хоёрдугаарт, нийгмийн халамжийн тохирсон хөтөлбөр болон хүсэл мөрөөдөл, авьяас чадварыг тэтгэх боловсролоор ард түмний амьдралыг ая тухтай, аз жаргалтай болгоно

Гуравдугаарт, бидний үнэт соёл, оюуны бүтээлийг цэцэглүүлэн хөгжүүлж өөрийн ард түмэн төдийгүй дэлхийн хүмүүст баяр баясгалан, энх амрыг бэлэглэнэ.

Итгэл найдварын шинэ зууныг төр нь үлгэрлэн залж, иргэд нь дэмжин дагавал бүтээн цогцлоох болно. Бид цэвэр, тунгалаг бөгөөд итгэж найдаж болохуйц засгийг бүтээж иргэд та бүхний итгэлийг олж авах болно.

Иргэд та бүхнээсээ төр засагтаа итгэж, хамтдаа хүчээ нэгтгэхийг хичээнгүйлэн хүсье. Дахин нэг удаа бид бүгдээрээ сэтгэл зоригоо нэгтгэж, ард иргэдийн аз жаргал, итгэл найдварын шинэ эринийг эхлүүлье.





Park Geun-hye
Пак Гын Хэ
БНСУ-ын ерөнхийлөгч

TOP