Төрийн алсын хараа
Соёлыг баяжуулан хөгжүүлэх нь
Соёл урлаг нь үндэсний өрсөлдөх чадвар болж буй 21-р зуунд, соёлын үйлдвэрлэлийг чадавхжуулж Солонгосын соёлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө зорьж байна.
Пак Гын Хэгийн засгийн газар төрөл бүрийн жанрын уран бүтээлийг дэмжиж соёл болоод орчин үеийн технологийг хослуулсан контентын үйлдвэрлэлийг өсгөн бойжуулахын тулд соёлын контентын төлөвлөлт – бизнесжүүлэх – бодит хэрэглээ болгох- хүний нөөцийн сургалт зэргээс бүрдсэн “соёлыг бүтээх хослуулах бүс”-ийг ажиллуулж эхлээд байна. Мөн түүнчлэн ард түмнийхээ соёлын нийгмийн хангамжийн түвшнийг сайжруулахын тулд “соёлын өдрүүд”-ийг нэвтрүүлж, ‘Korean black Friday’ зэрэг аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ч онцгойлон анхаарч байна.
Солонгос хоол гэх мэт үндэсний оршихуй шингэсэн уламжлалт соёлын контентыг глобалчлахад ихээхэн анхаарч байна. Солонгосын уламжлалт соёл, урлагийг төрөл бүрийн үеийнхэнд тууштай дэлгэрүүлж, дэлхийн хүмүүстэй хамтдаа үзэж сонирхон хуваалцах нь Солонгосчуудын зорьж буй соёлоо баяжуулан хөгжүүлэхийн жинхэнэ утга болно.
2015 оны 11 сарын 6 өдөр – Солонгост айлчлах жил болгож зарлав