대통령기록관 홈페이지로 이동합니다

Төрийн алсын хараа

Previous page

Иргэдийн аз жаргал

Пак Гын Хэгийн засгийн газар амьдралын мөчлөгт тохируулсан халамжийн хөтөлбөр, засгийн газрын 3.0 төлөвлөгөө, нийгмийн 4 муугийн үндсийг арилгах бодлогоор дамжуулан иргэдийн аз жаргалтай эрин үеийг бий болгохыг зорьж байна.

Пак Гын Хэгийн засгийн газар “амьдралын мөчлөгт тааруулсан халамжийн үйлчилгээгээр дамжуулан нийт ард түмэндээ төрөхөөс эхлээд насан туршид нь амьдралын мөчлөгөөс хамаарч зайлшгүй шаардлагатай халамжийн үйлчилгээг тохиромжит хэлбэрээр үзүүлж байна. Мөн иргэдийн оролцоотой засгийн газрыг бий болгохын тулд “Засгийн газар 3.0 төлөвлөгөө”-г хэрэгжүүлж засгийн газарт буй мэдээллийг ард түмэндээ тууштай нээлттэй болгосон юм. Үүний үр дүнд ОУЭЗХАБ-ын үнэлгээгээр олон нийтийн мэдээллийн нээлттэй байдал гэсэн хэсэгт 1-р байр эзлэжээ.

Иргэдийн аз жаргалын урьдач нөхцөл болох аюулгүй байдлыг хангахын тулд бэлгийн хүчирхийлэл, сургууль дахь хүчирхийлэл, гэр бүл дэх хүчирхийлэл, чанаргүй хүнс зэргийг үр үндсээр нь тасдан хаях ёстой“нийгмийн 4 муу”-гаар тодорхойлж, нийгмээс устгах хатуу чанд бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ ажил, ар гэрийг зохицуулах бодлогоор дамжуулан эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөхдөө санаа зоволгүй ажлаа хийж, ар гэр ажил үүргээ хамтад нь авч явах соёлыг дэлгэрүүлэхийн төлөө онцгой анхаарч байна.

President Park Geun-hye on her visit to the Korea Advanced Institute of Science & Technology, November 29, 2013 2015 оны 8 сарын 16-ны өдөр – Тусгаар тогтнолын 70 жилийн ойн арга хэмжээн дээр “Би бол Солонгос” Үндэсний их найрал

TOP