대통령기록관 홈페이지로 이동합니다

Төрийн алсын хараа

Previous page

Эдийн засгийг сэргээн босгох нь

President Park Geun-hye on her visit to the Korea Advanced Institute of Science & Technology, November 29, 2013 2015 оны 1 сарын 27 өдөр. Кванжүгийн бүтээлч эдийн засаг, шинэчлэл төвийн нээлт

Пак Гын Хэгийн засгийн газар 4 гол шинэчлэл ба бүтээлч эдийн засгийн суурин дээр эдийн засгийн сэргээн босголтод бүхий л хүчээ төвлөрүүлж байна.

ОУВС ЭЗХАХБ-аас хийсэн Их 20-н хөгжлийн стратеги дотроос хамгийн шилдгээр үнэлэгдсэн “Эдийн засгийн шинэчлэлийн 3 жилийн төлөвлөгөө”-г хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, хөдөлмөр, санхүү, боловсрол, нийтийн үйлчилгээ гэх 4 гол салбарт бүтцийн шинэчлэлийг тууштай явуулж байна. Үүний зэрэгцээ олон улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) хийж сүлжээгээ өргөжүүлсээр байна. Эдгээрийн үр дүнд улсын зээлжих зэрэглэл улс орон бий болсноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн гэх мэтээр Солонгосын эдийн засгийн дахин сэргэх суурийг тавьлаа.

Мөн түүнчлэн шинжлэх ухаан технологи, мэдээлэл харилцаа холбооны технологийг хослуулснаар шинэ зах зээл, ажлын байр бий болгох өсөлтийн стратеги болох ‘Бүтээлч эдийн засаг’-аар дамжуулан түүхэнд хамгийн өндөр үзүүлэлттэй гарааны бизнесийн давалгааг эхлүүлэв. ‘Мөнгө зарлагадахгүй хөрөнгө оруулалт’ буюу дүрэм журмын шинэчлэлтийг хэрэгжүүлж компаниудын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, шинэ өсөлтийн хөдөлгөх хүчийг өсгөж, ажлын байр бий болгоход тусалж байна. Үүний зэрэгцээ хөлсөө урсган ажилласан хэн ч гэсэн түүнийхээ үр дүнг хүртдэг шударга бөгөөд ил тод зах зээлийн журмыг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн ардчиллыг ч тууштай хэрэгжүүлж байна.

President Park Geun-hye on her visit to the Korea Advanced Institute of Science & Technology, November 29, 2013 2015 оны 7 сарын 15-ны өдөр – Үлсаны Бүтээлч Эдийн засаг, Шинэчлэлийн Төвтэй танилцав

TOP