대통령기록관 홈페이지로 이동합니다

Ерөнхийлөгчийн түүх

Previous page

Эцэг эхээ хоёуланг нь бууны суманд алдав.

Looking at magnolias with her parents Эцэг эхийн хамт замбага модны доор
Нэг нь ч бус, эцэг эх минь хоёулаа бууны суманд өртөж амиа алдав. Энэрэлгүй хатуу хорвоог үзэн ядаж байв.
(『Цөхрөл намайг хатуужуулж, найдвар намайг ургашлуулна』 түүний намтар номноос)

Пак Гын Хэ ерөнхийлөгч Францад сурч байх үе буюу 1974 оны 8 сард яаралтай буцаж ир гэсэн мэдээ авч нутаг буцахаар болжээ. Учрыг нь ч мэдэлгүй ачаагаа баглаад гарсан тэрээр онгоцны буудлын худалдааны тавиур дээр өрөөстэй байгаа сонины гарчгийг олж харлаа.

“Тэргүүн хатагтай Юк Ёнсүгийн аминд халдлаа”

Аянга цахилгаан буух мэт ээжийнхээ үхлийг тэр ингэж мэдсэн юм. Хожим гунигт тэр мөчийг тэрээр “Хурц хутгаар зүрхийг минь гүн сийчих мэт өвдөж байв” хэмээн дурссан байдаг.

5 жилийн дараа, 1979 оны 10 сарын 26-нд түүний аав ерөнхийлөгч Пак Жөнхий бас бусдад хорлогдов. Өглөө эрт үүрээр аавынхаа гэнэтийн үхлийн тухай мэдээ авсан түүний эхний асуулт “Хил дээр байдал хэвийн үү?” гэсэн үг байв. Тухайн үед аавынх нь үхэл гэдэг бол хувь хүний гуниг зовлон гэхийн өмнө дайны гал түр зогсоосон байдлыг эвдэж болох улс орны аюул байсан юм.

TOP