대통령기록관 홈페이지로 이동합니다

Ерөнхийлөгчийн түүх

Previous page

Ерөнхийлөгчийн охнн

With her dog Banguli, October, 1972 1972 оны 10 сард – өөрийн нохой Бан-Үригийн хамт
Пак Гын Хэ ерөнхийлөгч Солонгосын дайны үеэр буюу 1952 онд төрсөн юм. Аав нь Хан мөрний гайхамшгийг бүтээсэн Пак Жөнхий ерөнхийлөгч асан бөгөөд ээж нь ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Юк Ёнсү хатагтай юм.

Тэрээр ааваасаа эх орноо хайрлах сэтгэл, тууштай хатуу чанарыг сурсан бол ээжээсээ халуун дулаан сэтгэл, арвич хямгач занг өвлөсөн юм.

1963 онд түүний аав 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч хүүхдүүд нь тусгай эрх ямбанд зурших вий гэдгээс санаа нь зовсон ээж Юк Ёнсүгийн шийдвэрээр балчир Пак Гын Хэ Хөх ордонд орж чадалгүй нэг хэсэг нагац өвөөгийндөө байх болсон байна.

1970 он, “Экспортыг нэмэгдүүлье гэвэл электрон бүтээгдхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой” гэсэн цаг үеийн шаардлага түүнийг Соган их сургуулийн электрон инженерийн салбарлуу хөтлөн оруулсан юм.

Амжилттай төгссөний дараа тэрээр өөрийн мөрөөдөж явдаг багшийн ажлыг хийхийн тулд 1974 онд Францын Гренобль их сургуульд сурахаар явсан юм.

TOP