대통령기록관 홈페이지로 이동합니다

Ерөнхийлөгчийн түүх

Previous page

Хямралыг даван туулсан удирдагч

Хүнд хэцүү цаг бүрт тодорч байсан хямралыг даван туулдаг түүний удирдагч чанар 2011 оны эцэст Ханнара нам Сөүл хотын нөхөн сонгуульд ялагдсанаар үүссэн амаргүй нөхцөл дунд чадвараа дахин харуулсан юм. Хямралын ирмэгт тулаад байсан нам нь тухайн жилийн Үндэсний ассамблейн сонгууль, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд сайн үр дүн найдахад хэцүү байлаа.

Тусгай коммиссын дарга болсон тэрээр “Эрх баригч намын хувьд ард иргэдийнхээ зовиур шаналлыг мэдрэхгүй, амьдрал ахуйд анхаарал тавиагүйд чин сэтгэлээсээ уучлал хүсч байна” гээд намын тогтолцооны шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлсэн юм.

Намын нэрийг “Сэнүри” болгон өөрчилж шинэ залуу хүний нөөц, сөрөг хүчний боловсон хүчнийг идэвхтэй татан оролцуулах зэргээр намын бодитой өөрчлөлт шинэчлэлийг манлайлсан юм. Үүний үр дүнд 2012 оны 4 сарын 11-ний Үндэсний ассамблейн сонгуулиар хэн ч төсөөлөөгүй байсан талаас илүү суудал буюу 152 суудлыг авч чадсан юм.

Ард түмнээ гэсэн түүний чин сэтгэл, Солонгосын улс төрийг өөрчилж шинэчлэх гэсэн түүний зүтгэлд Солонгосын ард түмэн итгэж хүлээн авсан юм.

Тэмдэглэлийн дэвтэртэй гүнж хэмээн нэрлэгдэтлээ тэрээр ардын амьдрал дунд орж хүмүүсийн дуу хоолойг сонсож бодлогодоо тусгаж байв. Үргэлж шинийг эрэлхийлэх шинэчлэлийн улс төр, иргэн төвтэй, практик төвлөрч харилцан ярилцдаг улс төр нь иргэд түүнийг дэмжих гол шалтгаан бөгөөд зөвхөн түүнд л байх улстөрийн үнэт зүйл юм.

TOP