대통령기록관 홈페이지로 이동합니다

Ерөнхийлөгчийн түүх

Previous page

Улс төрийн шинэчлэлрүү дагуулсан итгэлийн удирдагч

Тэр улс төрийн ертөнцөд хөл тавьсан шалтгаан нь 1997 онд үүссэн санхүүгийн гэнэтийн хямрал байв. Гадаад валютын нөөц дутагдсанаас Солонгос улс түүхэндээ анх удаа ОУВС-аас санхүүгийн тусламж хүслээ.

“Яаж босгосон улс билээ, ингэж амархан нурааж болохгүй шүү дээ” гэх бачимдсан сэтгэлээр улс төрийн үйл хэргээ эхлүүлсэн тэрээр үлдсэн амьдралаа БНСУ-ын хөгжлийн төлөө зориулахаар шийджээ.

1998 оны 4 сард явагдсан Тэгү Далсон дүүргийн Үндэсний Ассамблейн нөхөн сонгуулиар тэр улс төрд орж ирлээ. Улс төрд эхлэн суралцагч байсан түүнд маш таагүй сонгууль байсан боловч айл өрх бүрээр нэгбүрчлэн явсны эцэст 61 хувийн санал авч нүүр бардам сонгогдлоо. Үүнээс хойш тэрээр дарааллан таван удаа Үндэсний Ассамблейн гишүүний ажлыг гүйцэтгэсэн юм.

image

TOP